“Хүн алдаж болно, алдааг ухамсарлаж бас засаж болдог”

img.php_1Надад энэ хүнтэй хэсэгхэн хоромд ярилцах боломж олдсон юм. Гэхдээ уулзсан тэр цаг минь миний хувьд үнэ цэнэтэй цагуудын нэг байсан гэдэгт итгэлтэй байна. Хүний амьдралд алдаа оноо, аархал, омогшил байж л байдаг шүү дээ. Тийм ч учраас хүн бүх л амьдралынхаа туршид төлөвшиж, суралцдаг. Бодол, хүсэл бүр цаг хугацааны эргэлтэнд өөрчлөгдөж байдаг. Ухаарал ойлголтыг хүлээн авдаг. Миний хувьд Б.Энхбат гэж хүний өнгөрсөнд хийж бүтээсэн , бас алдсан бүхний тухай зүгээр л унших төдий л байлаа. Хүн уулзах нэг хэрэг, унших нэг хэрэг байдаг гэдгийг ч ойлгох шиг. Ямар их мэдлэг боловсрол, ухаарал ойлголт мөн сургамж, зөвлөмж энэ хүнд байна вэ? хоригдож байгаа залуучууд Б.Энхбат ахаа гээд л их л сүрхий… Энэ хүн шиг “хүн” энэ газарт дүүрэн байгаа гэж бодохоос л харамсал төрөх юм.
527-1359961350pict
Энэ хүнээс гадна энэ хорих ангид хүмүүжиж байгаа хэд хэдэн залуучуудтай уулзсан. Тэд энэ газарт алдаа гарган ирсэн ч ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж, өөрсдийнхөө хүсэл сонирхолыг улам сайн хөгжүүлж байгааг харахад бахархмаар сэтгэгдэл төрж байлаа. Сайн дуулдаг, сайн хөгжимддөг, сайн хамт олон, баг байж чаддаг, тэд ийм л хүмүүс.Энэ хамтлагийн нэр нь “Залуус”. Нийт 8 гишүүнтэй. Бүгд өөрийн гэсэн үүрэгтэй. Гэхдээ хэзээ ч хэн нь нэгнийгээ хаядаггүй. Untitled-1
Тэдний дунд Э.Алтангэрэл гэдэг залуу “Хүн алдаж болно, алдааг ухамсарлаж бас засаж болдог” гэдэг үгээ хэн хүний зүрхэнд ортол, чин сэтгэлээсээ хэлж байсан юм.
Энэ хамтлагийнхны дуулсан дууг сонсоход үнэхээр манай рок попынхны хэнийх нь ч дуунаас дутахгүй сайн дуулна. Э.Алтангэрэл энэ хэдий хоригдож байгаа ч өөрийн хоёр ч цомгийг гаргаад байна.быөыбө hgfhf
Хэдийгээр хорих газарт мэргэжлийн техник технологи муутай ч, байгаа зүйлээ зөв зохистой ашиглаж чадсан. Хамт олноо зөв удирдаж чадсан тийм л хүн. Хүний эд хөрөнгө эвдэн сүйтгэсэн, хохирол өндөр гарсан болохоор 8 жилийн ял авсан гэх. Гэсэн хэдий ч хэзээ ч шантраагүй, бууж өгөөгүй өөрийгөө хөгжүүлэн явна. Тэрээр ямар сайхан мөрөөдөлтэй, үргэлж сайн сайхныг хүсэн тэмүүлж суугааг харахад нарсанд биш наранд байгаа залуучуудыг жаахан голмоор санагдсан.
Залуучуудад бүх зүйл нээлттэй, боломжтой байхад залхуурлын буулганд дарагдан, өдөр хоногуудыг үрэн таран хийж байгааг харахад бас л харамсмаар юм.
Мөн энд монголын рок попынхны дунд нэлээд нэртэй нэгэн хүн байх юм. Түүний нэр О.Ганболд буюу Өөжий. Untitled-3 Хар тамхины хэргээр тус хорих ангид орсон. Нэг хэсэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бас л шуугиулж байсан залуу. Тэр хэдийгээр хар тамхи хэрэглэж байгаад хил давуулахыг оролдсон хэргээр ял эдлэж байгаа ч зөв зүйлийг ухаарч ойлгосон.Бусдад их тусладаг. Зөвийн замаар алхахаар шийдсэн ийм л шийдвэртэй явж байгаа.Тэрээр хамтлагийнхаа залуучуудад их нөмөр нөөлөгтэй байдаг нь илт харагдаж байсан юм.Энэ бүхнийг харахдаа нэг л сэтгэл эмзэглэмээр санагдах юм. Ийм сайхан хүмүүс энд ингэж илжирч, авьяас билэгтээ хязгаар тогтоолгож байгаа нь харамсалтай. “Залуус” хамтлагийнхан бусад хорих ангиудаар тоглолт хийхийг их хүсдэг гэнэ. Мөн Э.Алтангэрэл дахин 3 дах CD-ээ гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ бол жинхэнэ хүсэл мөрөөдөл, бас ажил хэрэг.Хүн зөвхөн мөрөөдөх биш түүнийхээ төлөө алхам хийх нь хамгийн чухал. Энд зарим нэг зүйлийг дурдалгүй өнгөрөхгүй байхын аргагүй. Хэдий энд би хоригдол, эрхээ хасуулсан монгол улсын иргэний тухай ярьж байгаа ч энэ хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нь туслаж, дэмжиж байдаг ШШГЕГ-ын харьяа хорих 415-р ангийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Өмнө нь Ц.Очгэрэл дарга байсан.Тэр хоригдлуудын нөхцөл байдалд үнэхээр сайн анхаардаг. Хөгжил дэвшилд нь ч үнэтэй хувь нэмэр оруулсан тийм л хүн. Бахархдаг. Харин одоо бол С.Дарамсүрэн гэж хүн бий. Бас л хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн бий.Тэд эдгээр хүмүүсийн мэдлэг боловсрол, хүсэл сонирхолоо гэсэн сэтгэлийг нь дэмжээгүйсэн бол, тэдний хийж буй зүйлийг нь дэмжиж урамшуулаагүй байсан бол өнөөдөр тэд зүгээр л нэг ХҮН нэртэнгүүд л үлдэх байсан.Энэ дэмжлэг урамшууллын ачаар энд хүсэл мөрөөдөл,түүний төлөө тэмцэх тэмцэл хүсэл дүүрэн байна.
56bffbad7216e949big
Улс орноо хөгжүүлэх хамаг сайхан залуус тортой хаалганы цаана ирээдүйг төлөвлөн сууна. Мэдлэг боловсролоороо улсдаа нэртэй хүмүүс ч “Шорон” гэх 4 хананы дунд амьдралынхаа хамаг л он жилүүдийг хий дэмий өнгөрүүлж байна шүү дээ. Зарим хоригдолууд авьяас чадвараа улам хөгжүүлж, байхад зарим хүмүүс амьд биеэс цаашгүй болчихсон байх юм. Өөрөөр хэлбэл тэнд тэдний хөгжил зогсдог. Эсрэгээрээ, ойлгож ухаарахаас илүүтэйгээр үзэн ядалтаар дүүрч, жинхэнэ аллагын зэвсэг болдогийг ч энд нуух хэрэггүй байх. Гэхдээ олон жил хамт байсан, ажилласан хүмүүс бие биенийхээ зан занг авалцаж дүгнэлт өгчихсөн байдаг шүү дээ.Үүгээр хэлэх гэсэн санаа минь гэвэл энд яг хоригдлуудтай ажилладаг хүмүүсээс нь судалгаа авч, хамгийн сайн хүмүүжилтэй, дахин хэрэгт орж, өрөөлийн болон өөрийн амьдралд хохирол учруулахгүй хүмүүст нь өршөөл үзүүлвэл яасан юм бэ? гэдэг санаа. Үнэхээр ухаарч ойлгосон амьдралдаа дахин алдаа гаргахгүй тийм залуучуудад нэг боломж олгоосой гэж үнэхээр их хүсэх юм. Энэ газарт хуулийн өөрчлөлтийг хүлээсэн хүмүүс л байх юм. Тэд эрх чөлөөтэй, боломжтой болвол ирээдүйд улс орыхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт төгс итгэлтэй байна.

Хүн таны заавал унших өгүүлэл

Өнгөрсөн долоо хоногт Х.Ноорман Врайтын “Аавын охин байхсан” гэдэг номыг уншлаа.jpg Энэ ном ерөнхийдөө эцгээс угтай сэтгэлийн шархыг хэрхэн эдгээх тухай өгүүлж байлаа. Төрсөн эцэг нь өөрийг нь хайрладаггүй, ээжийг нь зоддог, хэтэрхий их чанга хатуу үгээр загнаж цэргийн хатуу чанга дэглэм дунд байлгадаг байсан мөн төрснөөсөө хойш аавынхаа тухай юу ч мэдэхгүй олон хүмүүсийн түүх, жишээ энэ номоор дүүрэн байлаа. Эдгээрийн тухай унших зуурт энэхүү нийтлэлийг бичих санаа төрсөн юм.
Хүний амьдралд алдаа оноо, жаргал зовлон ээлжилж байдаг ч энэхүү хувь тавиланг арай өөр сонголт хийснээр өөрчилж болох ч юм шиг… хөахөах Эцгээс болж охидын зүрхэнд том хоосон орон зай үүссэн байдаг. Тэрхүү орон зайг хэн ч юугаар ч дүүргэж чаддаггүй. Учир нь хар нялхаасаа, төрсөн эцгээсээ авах ёстой байсан хайр, халамжийг үгүйлсээр насанд хүрсэн хойно нь ч сэтгэлийн шарх болон бугладаг байна. Ийм охид өөртөө итгэлгүй, бусдыг хайрлаж чаддаггүй ганцаардмал, бүхнийг өөрийнхөө төлөө хийхийн тулд өдөр, цаг хугацааг дэмий хоосон өнгөрүүлсээр л… Хэдийгээр энэ тухай тэд өөрсдөө мэддэггүй ч хаа нэгтээгээс тэрхүү хоосон орон зайг бөглөхийн тулд орлох хэн нэгнийг үргэлж хайдаг. Энэ нь эцэстээ тухайн хүний амьдралыг үрэн таран хийгээд зогсохгүй, зөв шудрага сайхан амьдралаар амьдрахад нь ч үргэлж саад болж байдаг. Гомдомхой, уйланхай, өөрийгөө голдог гэх мэт олон дутагдалтай болон өсөж торнидог. Мөн тэд тайтгарлаар сэтгэлээ дүүрэхийг үргэлж хүсдэг. Гэвч чаддаггүй. Хүмүүстэй сайхан харилцахыг хүсэх боловч өөрийгөө голох байдал нь эцэстээ тэднийг эргээд сэтгэлийн гүн зовлонд зүгээр л оруулж орхино. Үүнийгээ тэд хэзээ ч ойлгохгүй.
Хамгийн сэтгэл өвтгөмөөр зүйл нь сайхан хайрыг амсаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өөрийгөө голдог байдал, бусдаас тусгаарладаг байдал, хэн нэгэн өнгөрснөөс нь болсон шархыг нь сэдрээх вий гэснээс айж эмээсэндээ хэтэрхий дотогшоогоо болдог. Хэнд ч итгэж чаддаггүй. Сайхан хань ижилтэй болсон ч өнөөх сэтгэлийн айдас, дарамт, бодлууд эргэлдсээр л байх нь олонтаа. Ингээд тэдний хувьд салж, сарних нь энгийн үзэгдэл болчихно. Энэ нь тэдний буруу биш.
Таны ойр орчимд ийм зан чанартай хүмүүс байдаг уу? Та тэдний дотоод сэтгэлийн гүнд нь нэг нэвтрээд үзээрэй. Түүх үргэлжилсээр өнөөх төрсөн эцэг дээр төгсөх болно.
Төрснөөсөө хойш энэ хайраар дүүргэгдэгсэн охид бусдын өмнө нүүр бардам, итгэл дүүрэн алхаж чаддаг. Тэд бусдыг хайрлаж, халамжилан, алдар нэртэй болох тохиолдол олон. Тэгэхдээ энэ хорвоо дээр алддаггүй, харамсдаггүй хүн гэж хэзээ ч үгүй биз…Ийм төрлийн хүмүүст ч олон төрлийн асуудал бэрхшээл тулгардаг. Гэхдээ тэдэнд өөдрөг сэтгэл, амар тайван, хайр дүүрэн байдагт том утга учир оршдог…
Тиймээс энд миний өгүүлэхийг мөн анхааруулахыг хүсэж байгаа зүйл бол хүмүүс ухамсартайгаар, өөрийн хийж буй буруу үйлдлээ хязгаарлах. Өөрөөр хэлбэл гэр бүлийг сайтар төлөвлөж, эцэг эхийг хайраар үр хүүхдээ дутаахгүйгээр өсөн торниулах хэрэгтэй.
Зарим залуучууд эмэгтэй хүний амьдралаар дэндүү харамсмаар, тоглоом наадам хийж байгаа нь анзаарагддаг. Та бид үүнийг мэднэ. Энэ үйлдлээ зогсоох л хэрэгтэй. Учир нь хэн нэгний өнөөдрийн хийсэн саваагүйтлийн улмаас нэг, цаашлаад нэлээн хэдэн хүний амьдрал, ирээдүй орвонгоороо эргэж болохыг анхаарайсай.
Хувиа хичээж, өнөөдрийн жаргалаар хүний амьдралын бүх л өдрүүдийн баяр жаргалыг хулгайлах хэрэгтэй гэж үү?
Аавгүй эсвэл ээжгүй өссөн хүмүүс амжилт гаргаад явлаа ч сэтгэлийн хоосон орон зайгаа бөглөхийн тулд л цаг хугацааг хий дэмий өнгөрүүлсэн байдаг. Би танд аминчлан захие. Өнөөдөр хийж буй өөрийн үйлдлийнхээ ирээдүйг сайтар төлөвлөөрэй…Аз жаргалтай гэр бүлийн эхлэлийг бат тавих нь чухал юм шүү.ахрахрахр

Амьдралын зам…

Уртаас урт үргэлжлэх зам. Алсын аянд гарахад энэ л бидний нүдийг хужирладаг. Тэрхүү зам биднийг зорьсон газарт минь хөтлөн дагуулдаг. Зам даган цагаан зураас өнгөрөх нь хэзээ ч үл тасрах юм шиг. Эргэн тойрныг ажиглан харвал тал газраар бэлчих таван хошуу малын идээшилэн, уул толгодыг чимэн буйг, өргөн уудам тал нутаг, зам дагуух тасралтгүй өнгөрөх хуучирч муудсан шонгийн мод болон өндөр хүчдэлийг, хааяа нэг харагдах цагаан гэрийг олж харна. Алс холын замд гарахад бид ийм л дүр зургийг хардаг. Гэхдээ үүнээс гадна миний анзаарч хараагүй олон зүйл байгааг үгүйсгэхгүй. Магад зарим нь энэ бүгдийг хэзээ ч анзааран харж байгаагүй байж болох л юм. OLYMPUS DIGITAL CAMERAБид зорьсон газартаа хүрэхийн тулд, очиж болох хамгийн дөт, саад бартаа багатай замыг сонгодог. Магадгүй бид замаасаа гарч өөр замаар явбал төөрнө. Тийм л учраас найдвартай бат замыг сонгодог. Гэхдээ зарим үед хүний зөрүүд, бардам, хэнэггүй байдлаас болоод хүн буруу замаар будаа тэх нь ч бий. Гэхдээ энэ амьдралын нэгээхэн хэсэг. Бид буруу замыг сонгож, алдсан ч эргээд өнөөх л хуучин, зөв замаараа орж, зорьсон газартаа хүрдэг шүү дээ.
Үүнтэй адилаар хүний амьдрал ч гэсэн өөрийн зам мөртэй, явах, хүрэх цэгтэй. Замд нь ямар нэгэн саад бартаа, сайхан муухай зэргээр дүүрэн байдаг.
Амьдралын аль нэг мөчид тодорхой хэмжээний ахиц дэвшил, амжилт заавал байдаг. Мөн эсрэгээрээ сэтгэл эмтэрмээр гашуун дурсамж, уналтууд, зовлон бэрхшээл тохиолддог нь энэ орчлонгийн хэзээ ч хувирашгүй хуулиудын нэг.
Миний бодлоор хүн жаргалтай үедээ өмнө нь хэрхэн шаналж, зовж байснаа эргэн санадаггүй. Харин зовлон дундуур алхахдаа жаргалтай байсан цагаа эргэн санагалздаг. Хүний мартамхай зан чанар гэдэг заримдаа хэрэгтэй ч юм шиг. Сайн, сайхан амьдарч байхад зовлон шаналал хүний сэтгэлийг зовоогоод байвал бас л асуудал. Гэхдээ асуудал бэрхшээл хүнийг хатуужуулж, биднийг зорьсон цэгт минь хүргэх чиглүүлэг болдог. Цаашлаад бидний амьдралд гарах бүхий л шийдвэр ямар нэгэн зүйлийг хаа нэг тийш нь чиглүүлж байдаг. Тиймээс бидний амьдралын зам тухайн шийдвэрээр л чиглүүлэгдэж, өнгөрсөн ирээдүйг захирч байна. Амьдралд хэн ч төгс төгөлдөр шийдвэрийг гаргадаггүй. Тэгж чадах ч үгүй. Хүн бүр алдах, онохын дэнсэнд ирээдүйтэй хөл нийлүүлдэг. Тийм ч учраас энэхүү нийтлэлийг цаг зав гарган уншаад сууж байгаа уншигч танаа: Ирээдүй өөд алдаа гаргахаас бүү ай. Бүү цөхөр. Таны туулж буй замыг өвөг дээдэс тань, дэргэд чинь суугаа найз чинь, гудамжинд хажуугаар тань өнгөрөх хэн нэгэн аль хэдүйн туулчихсан. Бусдын туулсан замыг та ч гэсэн туулан гарч чадна. Гагцхүү амьдралд хамгийн хэрэгтэй, таны замыг зөв чиглүүлэх зэвсэг бол хайр өршөөл гэдгийг бүү мартаарай…

Зөвхөн өөрийнхөөрөө л амьдар.Энэ бол таны эрх чөлөө

Зарим нэг хүмүүс солонгос киноны дүрүүдийн үс засалт, хувцаслалт, ааш аяг, үг хэллэгийг нь дууриадаг болсныг уншигч та сайн мэдэх биз. Хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авч байна. Нэг хэсэг нь шүүмжилж, өөр нэг хэсэг нь байж болох л юм гэсэн үүднээс ханддаг. Гэхдээ энэ миний дурдах гэсэн санаа огт биш. Жирийн л нэг дурсаад өнгөрөх хүн бүрийн хамгийн сайн мэддэг жишээ.
Freedom_by_sharkkk-1
Хурууны хээ давтагдаггүй шиг хүний амьдралд ч гэсэн адил зүйл гэж үгүй…
Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулан сэтгэлээр унах үе бидэнд олон байдаг. Наад захын жишээ дурдахад: Өмсөж зүүсэн эдлэл, нүүр амны хэлбэр, галбир, хэрэглэж байгаа машин техник гээд л … дурсвал дуусашгүй. Мөн “энэ хүн шиг болох юмсан” гэдэг цагаахан атаархал олон хүний оюун бодлоор дүүрэн байдаг гэдэгтэй хэн ч санал нийлнэ биз. Мэдлэгтэй, баян, сайхан нөхөртэй, сайхан эхнэртэй, сайхан гэр бүлтэй, сайхан ажилтай, сайхан унаатай гэдгээс эхлээд өмсөж зүүсэн бүхнийг ширхэг ширхэгээр нь дурдах охид хөвгүүд олонтой. Тэгэхдээ тэднийг энэ бүхэнд хүрэхэд ямар амьдрал, ямар зам туулж өнгөрүүлсэн бол гэдгийг нэг удаа ч гэсэн бодож байсан болов уу? Мэдлэгтэй болохын тулд хэдэн ном уншиж, хэдэн шөнө нойргүй хоносон бол, баян, мөнгөтэй, байртай, машинтай болохын тулд амьдралынхаа хэдэн өдрийг хүнд ажил хийж нулимс, хөлсөө дуслуулсан бол, мөн сайхан гэр бүлтэй болох гэж ямар замаар замнасан бол?
Та энэ тухай бодож үзсэн үү? Хэрвээ бодож байгаагүй бол та одоо бодоход хожимдоогүй.
Өөр нэг ойлголтын тухай хэлэхэд таны амьдралын бодит байдал тухайн хүнийхээс огт өөр гэдгийг санаж яваарай. Мөн хүсэл сонирхол, зан төлөв гээд бүх зүйл нь таны боддогоос өөр. Тиймээс та хэн нэгэнтэй адил байх гэсний хэрэггүй.. Өөрийн ертөнцөд, өөрийн гоо сайхан, эд баялаг, эрх мэдлийг л бий болго. Харин тэрхүү зүйлс чинь хэзээ ч давтагдашгүй байх болно гэдэгт итгээрэй.
Бусдын түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгож чадахгүйтэй адил өрөөл бусдын амьдралаар амьдрах гэж зүтгэсний хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө амьдар.
Key-Door-v1

Дуу хүний сэтгэлийн утсыг хөнддөг

Sounding_range_of_C_melody_saxophone
Дуу, хөгжим гэдэг хүний сайн сайхан, муу муухай бүхий л дурсамжуудын хамтаар хүмүүний сэтгэлийн гүнд хэзээ ч мартагдалгүйгээр оршин байдаг гэдэгтэй санал нэгдэнэ биз. Хүмүүс ямар нэгэн дууг дуулаад эсвэл сонсох тэр л агшиндаа маш их бодлогширон нулимсаа нууж ядан байхыг хараад өөрийн эрхгүй тэрхүү дүр зураг бидний сэтгэлд зургийн хальснаа буулгах мэт тод үлддэг шүү дээ.
Энэхүү нийтлэлээ бичих болсон учир нь саяхан налайхын автобусанд сууж явах зуурт харсан тэр л дүр зураг өнөөдрийг хүртэл сэтгэлд минь тодоос тод харагдсаар байсан учир түүнийгээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцья гэж бодсон юм.
Би өглөө эрт ажилдаа явахаар налайхын автобусанд суулаа. Хаалгаар нь дөнгөж ороход хөгжим нь хүмүүсийн сонсдог түвшингөөс нэлээд чанга байсан юм. Гэхдээ энэ нь надад таалагдаж байсан.
Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар миний хажууд зогсож явсан, гэр бүлийн бололтой 40 эргэм насны хоёр хүн учиргүй уурлаад л, жолоочийн зүгт явав. Тэдний маргааны шалтгаан нь ердөө л хөгжимөө хэтэрхий чанга тавьлаа гэсэн асуудал байсан юм. Гэхдээ жолооч залуу асуудлыг хэн хэнийхээ талд ашигтайгаар шийдэж, автобусны заалаар нь бус зөвхөн өөрийнхөө байдаг тэр л хэсэгт хөгжимөө сонсохоор болгочихлоо. Ингээд миний буух буудал дөхөж, би ч урд хаалганы шатан дээр зогсонгоо жолоочийг хэсэгхэн хугацаанд ажиглалаа. Ажиглаж харахаас ч өөр аргагүй байлаа.
ФМ-ээр ээжийн тухай дуу явна…Жолооч залуу 30 орчим насны эрэгтэй хүн байлаа. Түүний нүдэнд харагдах үл мэдэг цийлэгнэсэн нулимс. Сэтгэлээ барьж ядан, тэрхүү дууг улам чангална…Нүднийх нь урдуур хичнээн сайхан дурсамжууд эргэлдэн байгаа бол. Яг миний буух буудлын өмнөх буудал дээр автобусаа ч явуулж чадахгүйгээр хэдэн хоромд зогссон тэрхүү жолооч сэтгүүлчийн өлөн нүдний сэдэв болсон нь энэ. Тэрээр огшин гарч буй нулимсаа тэвчиж ядан нүүрээ гараараа халхалсан ч нэмэр болсонгүй. Сэтгэлийн гүнд нь оршин байгаа тэр л дурсамжуудыг нэг л дуу бүгдийг нь эргэн санууллаа гэж үү?
Дуунд хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, өнгөрсөн бүхнийг эргэн дурсуулж бас мартагнуулж байдаг тийм их хүч байдаг юм шиг. Зүгээр л нэг сонсоод өнгөрөхдөө бодорол, баяр, гунигийг өвөртлүүлдэг. Дуу тийм л хүчтэй, хүний сэтгэлийн утсыг хөндөж, хөглөж байдаг эгэл бус сайхан зүйл…
За ингээд энэ нийтлэлийнхээ төгсгөлд нэгэн сайхан уран бүтээлийг та бүхэнд хүргье…
http://www.youtube.com/watch?v=fp7fdRex_Cg

Амьтнаас дор хүний ухаан

Ойрын хэдэн өдөр амьтдын тухай нэлээдгүй баримт материал судлаж, телевизийн олон нэвтрүүлэг үзлээ.Энэ дундаас амьтад үр төлөө амьд мэнд үлдээхийн тулд хичнээн их ажиллаж, амиа ч өгөхөөс буцахгүй тийм л их хайр тэднээс харагдах юм. Түүнээс гадна хичнээн их арчилж халамжилна гээч… Бидний дургүйг хүргэм ан амьтад ч гэсэн эцсийн бүлэгт үр төлөө тэжээх л гэж өөрөөсөө дор, хүч багатай ан амьтдыг зооглож орхидог. Энэ нь хүний нүдээр харвал их муухай, үзэн ядмаар, амьдрал ямар хатуу юм бэ гэж хэлэгдэхэд хүргэдэг. Саяхан нэг нохой гөлөглөхийг харлаа. Түүнийг харахад үнэхээр эхийн сэтгэл гэж энэ л байдаг байхдаа хэмээн бодоход хүргэсэн юм… Гөлөгнүүдийнхээ жаахан л гаслах дуунд тэртээ холоос гүйгээд л ирнэ. Эх нохойд идэж байсан хоолноос илүү гөлөгнүүд нь ямар чухал байна вэ? Үүнийг харахдаа нэгэн бодлын баярлах боловч нэгэн бодлын сэтгэл өвдөж байсан юм. Учир юу гэвэл та бидний үздэг мэдээллийн сувгуудаар дандаа л хэн нэгэн нь нэгийгээ хороожээ, тэр нь ойрынх нь хамаатан байжээ эсвэл тэрний буруугаас амиа алдлаа гээд л …
Хар бараан мэдээллүүд цувран гарах юм. Даанч нэгнээ энэрч хайрлахын ухаангүй хорвоо болчихжээ…Нийгэм даяараа ганцхан мөнгөний төлөө хувиа хичээж байна шүү дээ. Мөнгө гэдэг цаг хугацааны эргэлтэнд хэзээ үл орхигдох үнэт өв мөн. Гэхдээ үүнийг зорилгоо болгочихоод, хүнээ энэрэн хайрлахын ухаангүй амьдарна гэдэг харамсалтай санагдана.
Би одоогоос хэдэн сарын өмнө хогийн савнаас дөнгөж төрсөн хүүхэд олдлоо гэх мэдээллийг сонсож байлаа. Энэ мэдээллийг сонсоод өнгөрөхөд ухаангүй тэнэг үйлдэл мэт боловчиг нарийн тунгаан бодвол арайчдээ. Эх хүн 10 сар тээж төрүүлчихээд хайрлах сэтгэл нь хаашаа оддог юм бэ? Үнэхээр хүний орчлонд дөнгөж төрөөд хогийн саванд сонингийн цаасанд боогдсон тэр хувь тавилан эргэн дурсагдахгүй гэж үү? Тэр бяцхан хүүхэд хаясан эхийнхээ сэтгэлээс бүх насаар нь гомдол нэхэн уйлах болно шүү дээ…
Энэ хорвоо хайраар дутахын учиргүй. Найз нөхөд, хамаатан саднаасаа халиад эргэн тойрныхоо хүмүүсийн хайрлаж нэг хараач. Гадаа гудамжинад “цайны мөнгө хайрлаач” гээд кордонон цаасан дээр сууж буй эмгэнийг , “ногоон торгон дэлээрээ хичнээн ч жил гоёлоо доо” гээд дуулаад сууж буй хүүг хараач…

Та нийгэмтэй хөл зэрэгцэн алхах нь зүйтэй боловч тэдний адил хүн чанаргүй, амьтнаас дор ухамсартай байх ёстой юу? Би тэгж бодохгүй байна… Хамтдаа хуваалцаж, хамтдаа үйлдэж сайн үйлсийг бүтээцгээе…

Үр хөндөлтийн эсрэг хамтдаа аян…

Өнөөдөр 2013 оны 09 сарын 28-ны бямба гараг.
Энэ өдрийг онцлохыг хүссэн учир минь гэвэл амьдралд хөл алдан, алдаж онож яваа охид, залуучууддаа зориулан энэ өдрөөс хойшхи 7 хоногийг үр хөндөлтийн эсрэг тэмцэхээр эрс шийдлээ. Тиймээс энэ өдөр бол чухал өдөр…
Мэдээж амьдрал гэдэг санаснаар болж бүтэхгүй, хүсээгүй амьдрал өөрийг нь угтан ирэх үед хэний ч өмнө том шийдвэр, сонголтыг гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ сонголт, шийдвэр нь ЗӨВ байгаасай.
Одоогоос нэлээн дээр нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгийн утсаар танайх хаана байрладаг вэ гэж асуухад хариулт нь:- Үр хөндөлт хийлгэх гэж байгаа юм уу? Чи өөрөө юм уу? гэх хариултыг сонсож байсан. Үүнийг сонссоныхоо дараагаар уг эмнэлэгийг зорихыг хүссээгүй юм…Учир нь миний зорилго энэ биш байлаа. Бүхэл бүтэн хүн төрж, дуулим хорвоогийн тоосыг хөдөлгөх гэж байхад тэрхүү бяцхан амийг таслах зориг эмэгтэй хүнээс гардаг гэж үү?
Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийг харахад сэтгэл санаа нь хямралтай, давхар бие махбодь нь ямар ч тэнхэлгүй болчихсон үнэхээр өрөвдмөөр юм билээ. Эмнэлэгийн орон дээр хэвтэх 4 хүний дүр төрх одоог хүртэл тод санагдана. Миний харсан 4-с гадна мянга мянган эмэгтэй энэ замыг туулсан. Гэхдээ яагаад…? Хэвлийд тань бүрэлдсэн тэр бяцхан хүн үгээ хэлэх эрх чөлөөгүй, эцэг эхийнхээ энхрийлэн хайрлах үгсийг сонсохооргүй тийм л өөдгүй хувь тавилантай юм гэж үү? Үгүйдээ эрхэм ээж, аавууд минь… Энэ эрхэм хайр, энэ эрхэм бэлгийг хүсээд ч олдохгүй хувь тавилантай хүмүүс байдаг юм шүү.Family-1
Хэрвээ таны өмнө “ТИЙМ эсвэл ҮГҮЙ” гэсэн сонголтууд байгаа бол бидний аянд нэгдэн үр хөндөлтийн эсрэг зогсоорой.
Эх хүний үрийнхээ зулайг үнэрлэх тэр л мөч ямар их аз жаргал вэ?

Амьдрал бол сонголт

Амьдрал гэдэг үнэхээр хачирхалтай зүйлсээр дүүрэн байх юм. Хүний сэтгэл хайрлан, дасна гэдэг үнэхээр үгээр хэлэмгүй зүйл байдаг юм байна. Өчигдөрхөн зураг авалтаар нэгэн айлд зочилсон юм. Тэрхүү айлд аав ээжээс нь гадна 6 хүүхэд нийтдээ наймуулаа их өнөр өтгөн айл байлаа.Өнөөдрийн нийгэмд 6 хүүхэдтэй айлыг өнөр айл гэх нь зүйн хэрэг байх.Учир нь одоо хүмүүс ихэвчлэн хоёроос дөрвөн хүүхэдтэй л бол өнөр өтгөн айл хэмээн нэрийдэгдэх болсон шүү дээ. Гэхдээ энэ айл тийм ч энгийн бус гэр бүл. Гэрийн эзэнийг Нямлхагва гэдэг. Түүний одоогийн гэргий нь түүний хоёр дахь амьдрал нь юм. Өмнөх гэр бүлийн хүн нь хамгийн их хүсэж байсан хүүгээ төрүүлээд, төрөлтийн хүндрэлээр ертөнцийн мөнх бусыг үзсэн байна. Тэдний дундаас 5 хүүхэд төрсөн юм. Харин Нямлхагва одоогийнхоо эхнэрээс нэг хүүхэдтэй болсон юм. optical-illusion1
5 хүүхэддтэй хүнтэй тэгээд дээрээс нь өөрөөсөө 10 насаар ах хүнтэй суух шийдвэр гаргана гэдэг тийм ч амархан гаргах шийдвэр биш. Гэхдээ л энэ амьдралд ийм сонголт хийсэн бүсгүй хүн байдаг юм байна. Магадгүй миний хувьд ийм шийдвэр гаргана гэвэл бараг боломжгүй мэт санагдана.
Ингээд бодохоор амьдрал гэдэг ямар их баялаг, ямар их хайр, хүсэл тэмүүлэлтэй байдаг юм бэ? Хүмүүс бие биенээ хайрлахад нас, мөнгө, боловсрол, байр гэх мэт зүйл үнэхээр хэрэггүй юм шиг санагдана. Энэ бүхэн хүмүүний амьдралд хамгийн чухал хэрэгцээ. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл гэж энэ хорвоод байдаг нь ХАЙР,ИТГЭЛ.
Бид энэ итгэл, найдвар, хайрын улмаас сайхан амьдралыг бүтээн байгуулж, хос баганын адил өрх гэрийг түшин, босгон байгуулдаг. Би Нямлхагва гэдэг энэ хүний амьдралыг, түүний хоёр дахь эхнэрийнх нь сонголтыг нь үнэхээр хүндлэж байна. Учир нь дөнгөж хорь гаруй насыг туулж буй энэ бүсгүй хэн хүний гаргаж үл чадах тийм л агуу шийдвэрийг гаргасан юм. Тиймээс охид бүсгүйчүүд минь өнөөдөр гаргах гэж байгаа сонголт шийдвэрээ үнэхээр сайн бодох нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Хэдий 5 хүүхэдтэй ч Нямлхагва шиг сайн хань нөхөр аль эсвэл мөнгөтэй төгрөгтэй өөдтэй өнгөтэй хэрнээ сэтгэлгүй, шалиг, хүүхэмсэг хүмүүсийг сонгох гээд олон сонголтууд бидний өмнө олон бий шүү дээ.
Энэ үг минь зөвхөн эмэгтэйчүүдэд ч бус эрчүүдэд ч гэсэн хамааралтай. Учир нь айлын эрх танхи охиныг авч суухдаа жаргал амлаж, зовлон туулуулах бус харин ч бодит байдлыг сайтар ойлгуулж хэлэх хэрэгтэй…
За залуучуудаа хайраа зөв сонгоорой…Амьдрал бол гайхамшигтай мөн олон сонголтуудын нэг нь юм шүү.

Чимээгүй хот юуг өгүүлнэ вэ?

Хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүмүүсийн хоорондын харилцаа холбоо гээд олон хүчин зүйлс нийгмийг бүрдүүлж, улс үндэстэн тэрчлэн дэлхий ертөнцийг бүрэлдүүлэн байдаг. empire-state-building-landscape-nature-related-size-this-can-be-357899
Амьдралыг сайн сайхан болгодог хүчин зүйлийн нэг нь яахын аргагүй та бидний харилцаа холбоо. Хүмүүс хоорондоо хэрэгцээтэй зүйлсээ авах, өгөх, зарах гээд л өдөр бүр нийгэм дээр олон төрлийн харилцаа үүсэж байдаг. Энэ харилцааг бид хүссэн үедээ таслан зогсоож мөн үргэлжлүүлж болдог. Хүн бүрт аж ахуйн болон сэтгэл санааны гээд олон төрлийн хэрэгцээ байдаг. Нийгэм тэр чигтээ л өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой түүнийхээ төлөө тэмцэх гайхамшигтай урам зоригтой, зорилготой хүмүүсээр дүүрэн байдаг. Хүн бүр өөрийнхөө хуулиар өгөгдсөн эрхийн дагуу болон хүн ёсны жамаараа хэн нэгнээр хайрлагдаж, хэн нэгнийг хайрлан, урам зориг итгэл найдварыг бэлэглэж, мөн түүнийгээ хэн нэгнээс хүртэн байдаг. Энэ бол яах аргагүй нийгэмд байдаг та бидний хамгийн чухал хэрэгцээ. Хүн бүр өөрийн хэрэгцээг хангахын тулд өнөөдөр өөрт оногдож байгаа амьдралынхаа тэрхэн мөчүүдийг үр бүтээлтэйгээр хөдөлмөрлөн өнгөрүүлдэг. people Гэхдээ ямар ч хүний сэтгэлд ирээдүйдээ сайн сайхан, үр хүүхдээ аз жаргалтай амьдрахад нь тус нэмэр болох хүсэл, эрмэлзлэлээр дүүрэн байдаг.
Өнөөдөр хүн бүр энэ амьдралдаа сайн сайхан амьдрахын төлөө үхэн хатан тэмцэж байна. Гэхдээ энэ амьдралын дараагаар та биднийг ямар амьдрал угтах бол гэдгийг бодох ч сөхөөгүй хурдацтай хөгжлийн нийгэмд ажиллаж, амьдарсаар л …
Та бид хязгааргүй хүсэл эрмэлзлэлийн дундаас өчүүхэн ч гэсэн сайн сайхныг олж, аз жаргалаар бялхан явахдаа хойд нас үхлийн тухай тэр бүрчилэн боддоггүй. Харин ч хэзээ ч үхэхгүй юм шиг амьдрах нь олонтаа. Бид энэ амьдралынхаа өдөр бүрийг сайхан байх гэж хичээж байдаг нь хүн төрөлхтний хязгааргүй хүслүүдийн нэгээхэн хэсэг нь… Гэвч ҮХЭЛ ирэх тэр цагт бүгд хүчин мөхөсддөг нь хорвоогийн хамгийн хатуу боловчиг хамгийн шударга зарчим шиг санагддаг. Хойч ирээдүй, үр удам гэдэг хамгийн эрхэм энэ ойлголт хамгаас чухал. Харин бидний хойч ирээдүй хаанаас хэнээс ямар хүмүүжил авч байгаа вэ гэдэг нь бас хамгаас чухал биш гэж үү? Бид хойч ирээдүйгээ өнгөрсөн үеээ хүндэтгэн үзэх үзэлгүйгээр хүмүүжүүлбэл үхсэн хойноо ч яс өндөлзсөн зовлонгийн өдрүүдийг өнгөрөөх нь гарцаагүй…
IMG20231
Амьдралынхаа бүхий л өдөр хоногуудийг эд хөрөнгө, хайр халамж, аз жаргалын төлөө тэмцсээр яваад үхэлтэй нүүр тулах тэр л цагт бидний цогцос хаана орших вэ?
Хүүхэд нохойн хөл доор, машин механизмын тоосонд дарагдаж, өдөр бүр ясаа өндөлзүүлэх нь бидний хувь тавилан юм гэж үү?
Битүү авсанд орж, газар дор булагдан буйгаа харахдаа хүмүүний сүнс шимшрэн байдаг болов уу? Эсвэл …
Айлын хашаанд хогтой нь хамт сүдэрлэх иргэний хөшөө. Овог нэр, он сартайгаа…
Түмэн хогонд булагдсан, том том механизмын дугуйн чичиргээнд үхэгсэд тайван нойрсоно гэж үү? Мартагнах, дурсагдахын хорвоод эргээд хүн болохгүй ч өнгөрсөн амьдралыг нь хүндлэж, эргээд нэг хараач…Үхэгсэд уйлж байна…